быстрый займ на карту
Үзсэн: 470

ДҮҮРГИЙН УДИРДЛАГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБААГАА СОРИН ӨРСӨЛДЛӨӨ

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр батлах тухай 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газар хороодын Ажлын албаны ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 5 төрөлт уралдаан, тэмцээнийг 2 дугаар сарын 24-ний өдөр “Хайрхан хөгжлийн төв”-д зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газар, хороодын Ажлын албаны 138 ажилтан, албан хаагчдын 11 баг софт волейбол, хөгжөөнт буухиа, нисдэг таваг, ширээний шагай, дартс гэсэн таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

Leave a Reply

  • Facebook