быстрый займ на карту
Үзсэн: 316

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ 2018 ОНД ДАВХАРДСАН ТООГООР 50979 ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙНА

2018 онд Хүүхдийн амбулаторид хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах /цахилгаан эмчилгээ, утлага бариа, хөдөлгөөн засал/, дүрс оношилгоо /хэт авиан оношилгоо, рентген/, дархлаажуулалт, лаборатори гэсэн үндсэн кабинетууд болон ариутгал, угаалгын хэсгүүд тус тус ажилласан бөгөөд дээрх кабинетуудаар давхардсан тоогоор нийт 50979 хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 47516 удаагийн лабораторийн шинжилгээ хийж эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард 14 дүгээр хорооны “Чинхүслэн” ӨЭМТ-д шинээр дархлаажуулалтын цэгийг нээн ажиллуулснаар нийт дархлаажуулалтын 16 цэгээр үйл ажиллагаагаа хүргэж байна. Хүүхдийн салбар амбулаторид дархлаажуулалтын кабинетаар “Тэгш-Өлзий” ӨЭМТ-ийн товлолын дархлаажуулалтаас гадна нэмэлт, болон тархвар судлалын дархлаажуулалтын үйл ажиллагааг явуулж байна. Тус онд  нийт  давхардсан тоогоор 25919 хүүхдээс 25710 хүүхэд буюу 99%-тай вакцинд хамруулсан.

Хүүхдийн амбулатори нь 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш дүүргийн 0-16 насны хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг өндөр өвчлөл бүхий чиглэл болох шүд, амны хөндий, чих хамар хоолой, хүүхдийн ерөнхий үзлэгүүдээр зохион байгуулж ажилладаг. Энэ онд ч тухайн чиглэлүүдээр хийгдсэнээс гадна, дүүргийн хэмжээнд амьдарч байгаа тархины саажилттай, сэргээн засах эмчилгээ хэрэгцээтэй хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг зохион байгуулж эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мөн цэцэрлэг, сургуулийн сурагчдад эрүүл ахуйн болон өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг төлөвлөгөө гарган тогтмол явуулан ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook