быстрый займ на карту
Үзсэн: 227

“ОЮУТАН-ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад өөрийн хүсэлтээр хамрагдах 18-25 насны 1 дүгээр дамжааны эрэгтэй оюутнуудын судалгааг хүргүүлэн ажиллалаа. Үүний дагуу 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолын дагуу бүртгэл явагдана.

Бүртгэлд хамрагдсан оюутнууд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд эрүүл мэндийн үзлэгт, 3 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд бие бялдрын шалгуур үзүүлэлтийн сорил шалгалтад хамрагдана.

Уг арга хэмжээний дагуу төлөвлөгөө гарган ажиллаж дүүргийн Засаг дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” 53 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын оюутнуудаас бие бялдрын төвшин тогтоох сорилыг авахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, дүүргийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спорт хороо, их, дээд сургуулиудын удирдлагуудад даалган хамтран ажиллаж байна.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook