быстрый займ на карту
Үзсэн: 258

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ”-2019 ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл”-2019 тэмцээний удирдамжийн дагуу 2 дугаар шатны шалгаруулалтын техникийн зөвлөгөөнийг 2 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тэмцээний техникийн зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дасгалжуулагч багш нар болон сурагчдын төлөөлөл оролцлоо. Цэргийн штабаас цэрэг-спортын “Дөл”-2019 тэмцээний үеэр анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч, дасгалжуулагч багш нарын асуусан асуултад тайлбар хийж ажиллалаа.

Тус тэмцээнийг зохион байгуулж явуулахтай холбогдсон асуудлаар сургуулиудын удирдлага, дасгалжуулагч багш, сурагчдын төлөөлөлтэй 2 дугаар сарын 19, 21, 26-ны өдрүүдэд  нийт 3 удаагийн арга зүйн мэдээлэл солилцож ажилласан.

Цэрэг-спортын “Дөл”-2019  тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт 3 дугаар сарын 5-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд, 3 дугаар сарын 6-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулагдана.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook