быстрый займ на карту
Үзсэн: 288

ОХУ-ЫН САХА(ЯКУТ) УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай ОХУ-ын Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр дунд сургуулийн захирал Спиридон Спиродонович Шишигин тэргүүтэй Олон улсын төв ба дэлхийн ард түмний Хомусын(Хэл хуур) музейн захирал Дмитрий Дмитриевич Бястинов, Олон улсын Хомусын төвийн ерөнхийлөгч Иван Егорович Алексеев болон тус хотын 1 дүгээр сургуулийн багш, хэл хуурчин сурагчдын төлөөллийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзав.

Уулзалтаар хүн төрөлхтний өнө эртний түүх, соёлын үнэт зүйл болох “Хэл хуур” хөгжмийн зэмсгийг сурталчлан таниулах, хэл хуураар тоглодог сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх, хүрээг тэлэх, харилцан туршлага солилцох зорилгоор хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл зохион байгуулж буй “Хэл хуур”-ын анхдугаар уралдаан, гала тоглолт, дүүргийн 61 дүгээр сургуульд байгуулж буй “Хэл хуур төв”-ийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Энэ үеэр зочид төлөөлөгчид өнө эртний улбаатай үндэсний хөгжим болох хэл хуурыг хүүхэд, залууст сурталчлан таниулах ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар, 61 дүгээр сургуулийн удирдлага, хамт олонд талархаж байна гэдгийг онцолж байлаа.

Leave a Reply

  • Facebook