быстрый займ на карту
Үзсэн: 332

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ ҮҮРЭГ БҮХИЙ ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн 1-19 дүгээр хороодын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт хамтарсан багийн 60 гаруй гишүүд оролцлоо. Сургалтаар “Аюулгүйн зэргийн үнэлгээ хийх аргачлал”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль болон дагаж гарсан журмуудын талаар хэлэлцлээ.

 

Leave a Reply

  • Facebook