АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан математикийн Олон улсын олимпиадыг зохион байгуулах Ажлын хэсгийн хурал 2 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хурлыг Ажлын хэсгийн дарга А.Дамцагдорж удирдан явуулж олимпиадыг зохион байгуулахад анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Олимпиадын бүртгэл 3 дугаар сарын 1-7 хооронд явагдах бөгөөд үндэсний ангилал 3 дугаар сарын 9,10-ны өдөр, Олон улсын ангилал 3 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд болно.