быстрый займ на карту
Үзсэн: 699

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/133 дугаар тоот Захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн өмчийн хөрөнгө болон аж ахуй нэгж, иргэдийн хөрөнгөөр суурилуулсан хяналтын камерын системийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, системийн ашиглалтыг сайжруулах зорилгоор 1-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт суурилуулсан теле хяналтын камеруудад үзлэг, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулагдсан. Ажлын хэсгийн анхны хурал 2 дугаар сарын 28-ны өдөр боллоо.

Хурлыг ажлын хэсгийн дарга бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн хяналтын камерын системийн үйл ажиллагаа, техникийн зохион байгуулалт, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, зөрчил доголдлыг хяналт шалгалт хийн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, төсөл, хөтөлбөр, аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгөөр хийгдсэн хяналтын камерын системийн мэдээллийг нэгтгэх талаар үүрэг даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook