быстрый займ на карту
Үзсэн: 469

ЭХ ХЭЛ ӨВ СОЁЛЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

“Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөр, “Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол өв уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, оюуны хурдтай, бүтээлч сэтгэлгээтэй сурагчдыг төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад технологийн шинэ шийдэл, биет үзүүлэн бүхий “Эх хэл, өв соёлын танхим”-ыг байгуулахаар зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн “Эх хэл, өв соёлын танхим”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, 61 дүгээр сургуулийн хамтын ажиллагаат ОХУ-ын Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр дунд сургуулийн захирал Спиридон Спиродонович Шишигин тэргүүтэй багш, сурагчдын төлөөлөл, 61 дүгээр сургуулийн удирдлага, хамт олон, сурагчид, албаны хүмүүс оролцлоо.

Тус танхимд сурагчид түүх, соёл, эх хэл бичгийн үүсэл гарвал, хөгжлийг судлан, суралцахаас гадна өнө эртний түүхт хэл хуур хөгжмийн үүсэл, гарвалтай танилцаж тус хөгжмийн зэмсгээр суралцах боломж нөхцөл бүрдэж байна.

Leave a Reply

  • Facebook