быстрый займ на карту
Үзсэн: 353

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД ХЭЛ ХУУР ХӨГЖМӨӨР ХИЧЭЭЛЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн “Эх хэл, өв соёлын танхим”-ыг өнө эртний түүхт “Хэл хуур” хөгжмийн булангаар тохижуулжээ. Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль нь ОХУ-ын Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр дунд сургуультай хамтын ажиллагаатай билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол болон Саха(Якут) улсын үндэсний хөгжим болох хэл хуур хөгжмийн уламжлал, хэрэглээ, олдвор, хэлбэр хийц, өнөөгийн хөгжил, хэмнэл онцлог зэргийг хүүхэд залуучуудад сурталчлан, таниулах, тус хөгжмийн хэрэглээг өргөжүүлэх зорилгоор сургалт, нөхөрсөг тэмцээн уралдаан, эссе бичлэгийн уралдаан зэрэг олон талт ажлыг зохион байгуулж байна.

Хэл хуур хөгжмийн булан бүхий эх хэл соёлын танхимын нээлтэд ОХУ-ын Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр дунд сургуулийн захирал Спиридон Спиродонович Шишигин тэргүүтэй Олон улсын төв ба дэлхийн ард түмний Хомусын(Хэл хуур) музейн захирал Дмитрий Дмитриевич Бястинов, Олон улсын Хомусын төвийн ерөнхийлөгч Иван Егорович Алексеев болон тус хотын 1 дүгээр сургуулийн багш, хэл хуурчин сурагчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Якут(Саха) улсын зочид хоёр орны соёлын үнэт өв болох хэл хуур хөгжмийг хүүхэд, залууст сурталчлан танилиулах ажилд идэвх зүтгэл гаргаж буй Чингэлтэй дүүргийн удирдлага, хамт олон, 61 дүгээр сургуулийн удирдлага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Сурагчид хэл хуур хөгжимтэй танилцаж, хичээллэх боломж нөхцөл бүрдэж байгаа нь үндэсний уламжлалт түүх соёлоо танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Leave a Reply

  • Facebook