ДҮҮРГИЙН УДИРДЛАГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБААГАА СОРИН ӨРСӨЛДӨЖ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр батлах тухай 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, хороодын Ажлын албаны ажилтан, албан хаагчдын төлөөллийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 5  төрөлт уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газар, хороодын Ажлын албаны 138 ажилтан, албан хаагчдын 11 баг софт волейбол, хөгжөөнт буухиа, нисдэг таваг, ширээний шагай, дартс гэсэн таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Дартс:

1-р байрт: Ж.Эрдэнэбат ахлагчтай 1-р баг

2-р байрт:  Д.Булган ахлагчтай 7-р баг

3-р байрт: Ж.Чимэдцогзол ахлагчтай 3-р баг

Шагайн наадгай:

1-р байрт: Н.Сайнболд ахлагчтай 9-р баг

2-р байрт: С.Амарбаясгалан ахлагчтай 10-р баг

3-р байрт: Д.Булган ахлагчтай 7-р баг

Хөгжөөнт буухиа:

1-р байрт: Ж.Чимэдцогзол ахлагчтай 3-р баг

2-р байрт: Д.Булган ахлагчтай 7-р баг

3-р байрт: А.Дамцагдорж ахлагчтай 4-р баг

Нисдэг таваг:

1-р байрт: Ж.Орхонбаяр ахлагчтай 6-р баг

2-р байрт: M.Идэрцагаан ахлагчтай 11-р баг

3-р байрт: О.Нямбат ахлагчтай 5-р баг

Софт волейбол:

1-р байрт: С.Амарбаясгалан ахлагчтай 10-р баг

2-р байрт: Ж.Орхонбаяр ахлагчтай 6-р баг

3-р байрт: Д.Булган ахлагчтай 7-р баг

Багийн дүнгээр:

1-р байрт: Д.Булган ахлагчтай 7-р баг

2-р байрт M.Идэрцагаан ахлагчтай 11-р баг

3-р байрт Ж.Чимэдцогзол ахлагчтай 3-р баг тус тус шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook