быстрый займ на карту
Үзсэн: 181

“МАРШ ТУСГАЙ БЭЛТГЭЛ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДЭД БАЙРАНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ШУУРХАЙ КОМАНДЫН БАГ ТАМИРЧИД ШАЛГАРЛАА

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 2019 оны “Марш, тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 2-ны өдөр болж тэмцээнд нийт 15 багийн 160  гаруй тамирчин оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай командын баг тамирчид сугалааны дагуу жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх, аврах ажиллагаа, гал унтраах болон гэрэл холбооны автомашинаас гал унтраах тархалтын ажиллагааг явуулж, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа зэрэг 5 цэгт даалгавар гүйцэтгэн 10 км замыг туулж, хурд хүч авхаалж самбаагаа уралдуулан оролцлоо.

“Марш тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай командын баг тамирчид 2 дугаар байранд шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook