быстрый займ на карту
Үзсэн: 548

“НЭГ ЗҮРХ-НЭГ НИЙСЛЭЛ” АЯНЫ МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГААР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ШАЛГАРЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан зохион байгуулсан “Нэг зүрх-нэг нийслэл” эмэгтэйчүүдийн хөгжилд чиглэсэн аянд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар идэвх санаачлагатай оролцон манлайлагч байгууллагаар шалгарлаа. Өргөмжлөл, цомыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн гардан авав.

“Нэг зүрх-нэг нийслэл” аяны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, “Rotary” ТББ, Өргөө амаржих газар хамтран “Эрүүл эмэгтэй-Үндэсний баялаг” уриан доор бэлгийн замын халдварт өвчин, бэлгийн замын үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 7-19 дүгээр хорооны нөхөн үржихүйн насны 100 эмэгтэйд үзлэг, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, өвчлөл илэрсэн эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Мөн ардын уламжлалт өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор Үндэсний Урлагийн Их театртай хамтран “Уул усны шивнээ” урлагийн тоглолтыг 600 гаруй эхчүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн өргөн барилаа. Хятад хэл, соёл боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн 7-19 дүгээр хорооны зорилтот бүлгийн 20 өрхөд утаагүй түлш, хүнсний дэмжлэг олгосон байна.

Leave a Reply

  • Facebook