быстрый займ на карту
Үзсэн: 351

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” ЭЦЭГ, ЭХИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО

“Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг, эхчүүдийн дунд “Хамтдаа хөгжье” урлагийн наадмыг 2 үе шаттайгаар зохион байгуулж төрийн өмчийн 16 сургуулийн 547 эцэг эх, сурагч 9 төрлөөр авьяас, чадвараа сорин өрсөлдлөө шилдгүүдээ тодрууллаа.

Урлагийн наадмын нэгдсэн тоглолт өнөөдөр болж шилдгээр шалгарсан эцэг эхчүүдийн шагналыг гардуулан өгөв.

Шилдэг оролцоотой эцэг эхийн зөвлөлийн тэргүүн байрт 5 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл,  дэд байрт 23 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл, гутгаар байрт 50 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл, тусгай байрт 17 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл тус тус шалгарлаа.

“Гэр бүлийн чөлөөт үзүүлбэр”-ийн төрлөөр 37 дугаар сургуулийн 5В ангийн сурагч П.Хулан, өвөө Ч.Болдбаатар, эмээ Ж.Чимэг, нагац эгч П.Амарбаяр нарын хамтлаг Эрдэнэ-Очирын дэглэлт “Журай” бүжгээр тэргүүн байрыг эзэлсэн байна.

Урлагийн наадмаар дамжуулан боловсролын байгууллага, эцэг эхийн хамтын ажиллагаа бэхжиж, гэр бүлийн гишүүдийн харилцааг дээдэлсэн, сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, харилцан туршлага судалж хамтран ажилласан сайн санаачлаг бүхий ажил болсон байна.

Leave a Reply

  • Facebook