быстрый займ на карту
Үзсэн: 252

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 3 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж үүрэг даалгавар өглөө.

Нийтийн зориулалтаар баригдсан орон сууцны барилга, байгууламжийг паспортжуулах, эрсдэлийн үнэлгээг тогтоох ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу судалж танилцуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд яаралтай шийдвэрлэх ажлуудын саналыг гаргаж танилцуулах, сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, шар тэмдэг, тэмдэглэгээгээр зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламын самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламын самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих, барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудуун хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх, урьдчилан сэргийлэх, нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүд, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өгсөн байна.

Дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй 06-18 цагийн хооронд цагдаа, хэв журмын урамшилт эргүүл, гудамж байрны нийтийн эргүүл, албан байгууллагын ажилтан албан хаагчдын хараа, хяналтыг сайжруулах, дүүргийн хэмжээнд хүүхэд, өсвөр үед зонхилох өвчлөлийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг хангаж анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн танилцуулан ирэх 4 дүгээр сард нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл хийж бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын талаар мэдээлэл хүргэж, холбогдох үүрэг даалгавар өгөв.

Дүүргийн нутаг дэвсгэрт үүсээд байгаа хөрсний усны халиа, мөстлөгөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгээс хэрэгжүүлсэн ажлын талаар Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook