быстрый займ на карту
Үзсэн: 525

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДӨЛ” ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жил, Нийслэлийн 380 жилийн ойн баярыг угтаж хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хамт олонч уур амьсгалыг бий болгоход чиглэгдсэн дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл-2019” тэмцээн  3 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн 3 удаагийн тэргүүний Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургууль, 3 дугаар сарын 6-ны өдөр Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн материаллаг баазуудыг түшиглэн амжилттай зохион байгуулагдлаа.

Цэрэг спортын “Дөл-2019” тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон ҮБХИС-ийн удирдлага, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар оролцож, баг тамирчид өсвөрийн дайчдад баяр хүргэж үг хэлж, амжилт хүссэн юм.

Энэ тэмцээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын нийт 12 сургуулийн 320 сурагч жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1, 2 дугаар 16 тоот гимнастик, гранат шидэлт, эмнэлгийн анхны тусламж, салааны захирагч нарын тэмцээн, цогцолбор дасгал, буухиа гүйлт, урлагийн тоглолт, ханын сонин зэрэг 9 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нэгдсэн дүнгээр Тэргүүн байранд ерөнхий боловсролын Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн “Хан-гарьд” баг, Дэд байранд Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургуулийн “Харсүлд” баг, Гутгаар байранд О.Бөхчулуун захиралтай 39 дүгээр сургуулийн “Шонхор” багууд бусдыгаа манлайлан оролцлоо.

Тэмцээний “Тэргүүний жагсаалч” салаагаар Т.Нарантуяа захиралтай, 24 дүгээр сургуулийн “Харсүлд” баг

“Тэргүүний гранат”-ын аварга салаагаар  О.Бөхчулуун захиралтай 39 дүгээр сургуулийн “Шонхор” баг

“Тэргүүний гимнастикч” салаагаар Ж. Баярмаа захиралтай  49 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг, Б.Өнөржаргал захиралтай 72 дугаар  сургуулийн “Соёмбо” баг

“Тэргүүний салааны захирагч” “Тэргүүний аврагч” салаагаар А.Мөнхчимэг захиралтай 61 дүгээр    сургуулийн баг

“Тэргүүний хурдтай”  салаагаар Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн “Хан-гарьд”  баг

– “Тэргүүний тамирчин” салаагаар Б. Болортуяа захиралтай 117 дугаар сургуулийн  баг

– “Тэргүүний урлагийн тоглолт” Б.Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн  баг

– “Тэргүүний бүтээлч” салаагаар Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургуулийн “Элит” багууд тус тус шалгарлаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook