ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1.1 Чингэлтэй дүүрэг, I хороо, 1, 3, 12, 13, 14-р байрнуудын дундах тохижилтын ажил

1.2 Чингэлтэй дүүрэг, II хороо, 50 мянгат 23, 25-р байрны арын талбайн тохижилтын ажил

1.3 Чингэлтэй дүүрэг, V хороо, 2А байрны баруун талбайн тохижилтын ажил

1.4 Чингэлтэй дүүрэг, V хороо, 18,22 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил

1.5 Чингэлтэй дүүрэг, XII хороо, 131,132-р худгийн ард сагсан бөмбөгийн талбай, эко бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил

2. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор дор дурдсан 5 зөвлөх үйлчилгээний тендер зарлаж байна. Үүнд:

1.1 Чингэлтэй дүүрэг, I хороо, 1, 3, 12, 13, 14-р байрнуудын дундах тохижилтын ажлын зураг төсөл хийлгэх

1.2 Чингэлтэй дүүрэг, II хороо, 50 мянгат 23, 25-р байрны арын талбайн тохижилтын ажлын зураг төсөл хийлгэх

1.3   Чингэлтэй дүүрэг, V хороо, 2А байрны баруун талбайн тохижилтын ажлын зураг төсөл хийлгэх

1.4 Чингэлтэй дүүрэг, V хороо, 18,22 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажлын зураг төсөл хийлгэх

1.5 Чингэлтэй дүүрэг, XII хороо, 131,132-р худгийн ард сагсан бөмбөгийн талбай, эко бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажлын зураг төсөл хийлгэх

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ( аж ахуйн нэгжийн товч танилцуулга, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл, шаардлагатай тусгай зөвшөөрөл ) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 07 дугаар сар 26-ний өдрийн 12:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж,

Нийслэлийн Төр захиргааны II байрны дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот, Инженер А.Гэрэлболд, утас 70110769

The alternatives are divided into specific subjects, from your point out of investigate the forum bingo gaming to present-day activities

Leave a Reply

  • Facebook