быстрый займ на карту
Үзсэн: 148

МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ИЖ БҮРДЛИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Дүүргийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний Мобайл технологийн иж бүрдлийг 2019 оны 1 дүгээр сард дүүргийн Эрүүл мэндийн төвд болон 11, 12, 17 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгосон. Тухайн иж бүрдлийг хүлээж авсан дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлж иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэйгээр эмнэлгийн үйлчилгээг үзүүлж эхлээд байна. 12 дүгээр хорооны “Шэжид дүг” өрхийн эмнэлэг нь Мобайл технологийн иж бүрдлийг 4 байгууллагын ажилчид болон цэргийн насны залуучууд гэсэн нийт 108 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд үзлэг шинжилгээгээр элэгний В вирустэй-6, С вирустэй-2, хеликобактеритай-47, тэмбүүгээр өвдсөн-6 иргэнийг илрүүлэн баталгаажуулах шинжилгээнд илгээн, өдрийн эмчилгээнд хамруулж, нарийн мэргэжлийн эмч рүү илгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook