быстрый займ на карту
Үзсэн: 206

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААН БОЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан Олон улсын математикийн уралдааны үндэсний ангиллын шилдгүүдийг шалгаруулж, олон улсын ангилалд оролцох эрхийг гардуулах үйл ажиллагаа боллоо.

Үндэсний ангилалд 15 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-12 дугаар ангийн 1830 сурагч, 40 багш оролцсоноос 97 сурагч энэ сарын 16-17-ны өдрүүдэд болох олон улсын ангилалд оролцох эрх авлаа.

Олон улсын ангилалд Казакстан улс,  ОХУ-ын Эрхүү хот,  БНХАУ-ын Эрээн хот,  ОХУ-ын Бүгд найрамдах Саха(Якут) улсын Неюнгринский дүүрэг, Хангаласский дүүрэг, Бүгд найрамдах Буриад улсын Советский дүүрэг зэрэг улс, хот, дүүргүүдийн 31 сурагч, 7 багш оролцох юм.

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль нар хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын уралдаан болж өргөжсөн юм.

Leave a Reply

  • Facebook