быстрый займ на карту
Үзсэн: 130

“ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БА ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Австралийн улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилттэйгээр Монголын улаан загалмай нийгэмлэг 4 Дунд шатны хороо /Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баян зүрх дүүргийн Улаан загалмайн хороо/-гоор дамжуулан хэрэгжүүлэх “Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ авах” төслийг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ.

Төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой “Хамтарсан баг” гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд дүүрэг бүрийн Дунд шатны хороод Улаан загалмайн 50 Сайн дурын идэвхтнийг сургаж бэлтгэн, зорилтот бүлгийн 150 халамжлуулагчдад хүрч ажиллах юм.

Энэхүү төсөл нь:

  • Ганц бие өрх толгойлсон эцэг/эх (16 доош насны 3-аас дээш хүүхэдтэй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой)
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд/хүүхдүүд (төрийн халамжид хамрагдаагүй, 70%-иас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан, бичиг баримтын зөрчилтэй)
  • Шилжин суурьшигсад (бичиг баримтын зөрчилтэй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, төрийн халамжид хамрагдаагүй)
  • Өндөр настан (ганц бие, харж хандах хүнгүй, хүүхэдтэйгээ амьдардаг боловч үл хайхрагдсан, төрийн халамжид хамрагдаагүй)
  • Хүүхэд (бүтэн болон хагас өнчин, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй) хамруулна.

Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо 3 дугаар сарын 12,13-ны өдөр Сайн дурын 50 идэвхтэн гишүүдэд төслийн танилцуулга, хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО

Leave a Reply

  • Facebook