быстрый займ на карту
Үзсэн: 182

СУРАГЧИД НОМ, ЗОХИОЛЫН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулсан “Зохиолч-Уншигчдын уулзалт”-ын энэ удаагийн зочноор “АДМОН” группийн захирал Р.Энхбат, “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн зохиолын “Жангар” редакцын эрхлэгч, редактор нарын хүмүүс оролцлоо.

Энэхүү уулзалтаар өсвөр насны хүүхдүүдийн шимтэн унших дуртай ном зохиолын талаар сонирхолтой яриа өрнүүлж, хүүхдүүдийг насны онцлогтоо тохирсон ямар ном сонгох, сонгосон номоо хэрхэн унших, аливаа зохиолыг уншаад мартахгүйн тулд ямар арга хэрэглэх талаар зөвлөв.

Зочдын хэлснээр ном бол хүний биед хоол хүнс ямар чухал байдагтай ижил үүрэгтэй, гол зүйлсийн нэг гэв. Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээний хэрэглээ, техник технологийн хөгжилд автахаас илүүтэй номтой нөхөрлөхийг хүүхэд залууст уриаллаа. Уулзалтад дүүргийн 5, 39-р сургуулийн 16 сурагч, хоёр номын санч, нэг багш оролцсон юм.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook