быстрый займ на карту
Үзсэн: 147

ЦАХИМ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд байгуулагдсан цахим номын сангийн үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа.

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү номын сан нь нэг зэрэг 50-60 сурагч хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай, 1500 гаруй номын сан хөмрөгтэй уламжлалт чөлөөт уншлагын танхим, 16 хүүхэд үйлчлүүлэх боломжтой, сурах бичиг, хичээлээс гадуур заавал унших 100 нэр төрлийн цахим номтой дэлхийн номын сангийн “Koha” систем бүхий “Цахим танхим”-тай юм.

Мөн үйлчилгээндээ “Moodle” системийг нэвтрүүлснээр багш нарын нэгж хичээл, ээлжит хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж, сурагчид орон зайнаас хамааралгүйгээр хүссэн орчноосоо хичээлээ хийх боломжийг бүрдүүлж өгчээ.

  

 

Leave a Reply

  • Facebook