НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙН ПАРАД ШОУ БОЛЛОО

Одоогоос 375 жилийн өмнө буюу 1639 онд Халхын анхдугаар Богд өндөр Гэгээн Занабазар “Ширээ цагаан” нуурт Шар бүсийн Өргөөгөө цогцлоон барьсныг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүссэн түүхт он цагийн эхлэл хэмээн үзэж өнөөг хүртэл нийслэлийн ойн арга хэмжээг өргөн тэмдэглэдэг уламжлалтай.

375 жилийн ойн баярын хүрээнд Найрсаг Улаанбаатар их хотын фестиваль баярын парад Чингисийн талбайд боллоо. Энэ үеэр нийслэлийн үе үеийн удирдлагууд хотынхондоо зориулж мэндчилгээ дэвшүүллээ. Уг парад шоунд Чингэлтэй дүүрэг Богд хааны үе, Бүтээн байгуулалтын үе, Орчин үеийн гэсэн түүхэн үечилэлийг илэрхийсэн зохионжоор нийт 200 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Энэ үйл ажиллагаанд Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Биеийн тамир, спорт хороо бусдыгаа тэргүүлэн оролцлоо.

1 2 3 4 5

Leave a Reply

  • Facebook