быстрый займ на карту
Үзсэн: 148

МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоол гарсантай холбогдуулж инженерийн дэд бүтцэд холбогдсон гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа амины сууц барихад нь зөвлөн туслах зорилготой төрийн болон хувийн хэвшлийн, ТББ-уудтай хамтран ажиллах хүрээнд МУ-ын Гавьяат барилгачин, МУ-ын Зөвлөх инженер М.Төмөрбаатар, МУ-ын Зөвлөх инженер Ё.Дүгэржав, МУ-ын Зөвлөх инженер Д.Орхон, МУ-ын Зөвлөх инженер Д.Нямсүрэн, Барилгын инженер Ч.Цэдэнбалжир нартай Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол Чингэлтэй дүүргийн Мэдээлэл Инновацийн Төвд уулзаж,харилцан санал солилцлоо.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” буюу “СЕРВИС ЦЕНТР”-ийг 220 айлын дунд байгуулах ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд иргэдийн зүгээс хашаандаа орчин үеийн шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд аюулгүй, чанартай, тохилог амины сууц хэрхэн барих талаар мэдлэгтэй болох, зөвөлгөө авах, мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцааг хүсч байгаа тул дүүргийн Төр захиргааны байгууллагын зүгээс энэ чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook