быстрый займ на карту
Үзсэн: 257

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хамтарсан хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат удирдан явуулж хүүхэд үрчлэлийн асуудал, халдварт өвчин, гэмт хэрэг, зам тээврийн осол гэмтэлд хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар тус зөвлөлүүдийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ танилцуулж зөвлөлийн гишүүд санал солилцов.

Мөн Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах арга зүйн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook