быстрый займ на карту
Үзсэн: 131

ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс Хэрэглэгчийн эрх ашгийг  хамгаалах тухай хуулийг сурталчлан, таниулах нээлттэй хаалганы өдөрлөгийг Засаг даргын Тамгын газрын “Нэг цонхны үйлчилгээ”-ний байранд 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Б.Ганчимэг, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө  газрын Газрын улсын  байцаагч Ц.Нацагдорж, нар “АЮУЛГҮЙ, УХААЛАГ, БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН” уриан дор давхардсан тоогоор 120 гаруй  иргэдэд  тус хуулийг сурталчилж  гарын авлага, хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж зэрэг материалуудыг тараан өгч, сэтгэл ханамжийн судалгаа, худалдаа нийтлэг үйлчилгээний талаар судалгааг авч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook