быстрый займ на карту
Үзсэн: 233

ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАНГИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Дорнын их яруу найрагч Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулан зохиолч мэндэлсний 90 жилийн ой тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын утга зохиолын үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, найрагчийн шавь нар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн дэх их найрагчийн хөшөөнд цэцэг өргөж  хүндэтгэл үзүүллээ. Энэ өдрийг Явуухулан найрагчийн тухай дурсамж, дурдатгал дэлгэж, шүлэг найргийн уншлага зохион байгуулж өнгөрүүллээ.

Leave a Reply

  • Facebook