быстрый займ на карту
Үзсэн: 344

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААНД 4 УЛСЫН 130 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан Олон улсын математикийн уралдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Г.Ганбаяр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, уралдаанд оролцож буй улс, хот, дүүргүүдийн төлөөлөл албаны хүмүүс, НЗДТГ, ЧДЗДТГ-ын төлөөлөл, ЕБС-иудын удирдлага, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль нар хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын уралдаан болж өргөжсөн юм. Энэ удаагийн уралдаанд үндэсний ангиллаас шалгарсан 97 сурагч, Казакстан улс,  ОХУ-ын Эрхүү хот,  БНХАУ-ын Эрээн хот,  ОХУ-ын Бүгд найрамдах Саха(Якут) улсын Неюнгринский дүүрэг, Хангаласский дүүрэг, Бүгд найрамдах Буриад улсын Советский дүүрэг зэрэг улс, хот, дүүргүүдийн 31 сурагч энэ сарын 16-17-ны өдрүүдэд оролцоно.

 

Leave a Reply

  • Facebook