быстрый займ на карту
Үзсэн: 204

ЦЭРЭГ, СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жил, Нийслэлийн 380 жилийн ойн баярыг угтаж хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хамт олонч уур амьсгалыг бий болгоход чиглэгдсэн дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл-2019” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа нар болон ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, ЕБС-иудын удирдлага, тэмцээнд оролцсон сурагчид оролцлоо.

Дөл тэмцээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 320 сурагч жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1, 2 дугаар 16 тоот гимнастик, гранат шидэлт, эмнэлгийн анхны тусламж, салааны захирагч нарын тэмцээн, цогцолбор дасгал, буухиа гүйлт, урлагийн тоглолт, ханын сонин зэрэг 9 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний нэгдсэн дүнгээр Тэргүүн байранд ерөнхий боловсролын Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн “Хан-гарьд” баг шалгарч аваргын цом, багаараа ОХУ-д аялах эрхийн бичиг, Дэд байранд Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургуулийн “Харсүлд” баг шалгарч ОХУ-д аялах эрхийн бичиг, Гутгаар байранд О.Бөхчулуун захиралтай 39 дүгээр сургуулийн “Шонхор” баг шалгарч Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аялах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. Мөн үеэр Тэргүүний жагсаалч салаагаар шалгарсан 24 дүгээр сургуулийн “Харсүлд” салаа жагсаалын үзүүлэх тоглолт үзүүлэв.

Тэмцээний “Тэргүүний жагсаалч” салаагаар Т.Нарантуяа захиралтай, 24 дүгээр сургуулийн “Харсүлд” баг, “Тэргүүний гранат”-ын аварга салаагаар  О.Бөхчулуун захиралтай 39 дүгээр сургуулийн “Шонхор” баг, “Тэргүүний гимнастикч” салаагаар Ж. Баярмаа захиралтай  49 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг, Б.Өнөржаргал захиралтай 72 дугаар  сургуулийн “Соёмбо” баг, “Тэргүүний салааны захирагч” “Тэргүүний аврагч” салаагаар А.Мөнхчимэг захиралтай 61 дүгээр    сургуулийн баг, “Тэргүүний хурдтай”  салаагаар Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн “Хан-гарьд”  баг, “Тэргүүний тамирчин” салаагаар Б. Болортуяа захиралтай 117 дугаар сургуулийн  баг, “Тэргүүний урлагийн тоглолт” Б.Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн  баг, “Тэргүүний бүтээлч” салаагаар Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургуулийн “Элит” багууд тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook