ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2013 оны 07 дугаар сарын 9-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:   Чингэлтэй дүүрэг, 4 -р хороо, 32,33,41,54-р байрнуудын гадна

фасад засвар , 54-р байрны гаднах талбайн борооны ус зайлуулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧД.ХААА-13/012

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүрэг, 4 -р хороо, 32,33,41,54-р байрнуудын гадна фасад засвар , 54-р байрны гаднах талбайн борооны ус зайлуулах ажил– ыг гүйцэтгэх тухай биттүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий 2 багц ажлуудаас бүрдэнэ:

Багц 1: “ЧД.ХААА-13/012А”   Чингэлтэй дүүрэг, 4 -р хороо, 32,33,41,54-р байрнуудын

гадна     фасад засварын ажил

Багц 2: “ЧД.ХААА-13/012Б”   Чингэлтэй дүүрэг, 4 -р хороо, 54-р байрны гаднах талбайн

борооны ус зайлуулах ажил

Тендерт оролцогч нь нийт багцад санал ирүүлэх эрхтэй.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай

 

Багц 1: БУ 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчины тохижилтын ажил.

Багц 2: БУ 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт багц тус бүрд санал болгож буй үнийн дүнгийн 2% тай тэцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 08 дугаар сарын 9-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 08 дугаар сарын 9-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Инженер А.Гэрэлболд   Утасны : 70110769

 

2013 оны 7 дугаар сар 09-ны өдөр www.e-procurement.mn сайтад нийтлэгдсэн

Most web pages give a https://midnightpapers.com/ assortment of chat rooms

Leave a Reply

  • Facebook