быстрый займ на карту
Үзсэн: 334

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ТУСГААР ТОГТНОЛ ЦОМ”-ООР ШАГНАЛАА

“Эх орончдын өдөр”, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчин болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хамтын ажиллагаатай анги, байгууллагуудын удирдлагууд, Чингэлтэй дүүргийн Батлан хамгаалах товчоо, Цэрэг татлагын товчоо, Цэргийн штабын үеийн удирдлагуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалах, залуу үед эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж дүүргийн Засаг даргын “Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом”-оор шагналаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, Батлан хамгаалах товчооны даргаар олон жил ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд оролцож  мэндчилгээ дэвшүүллээ.

Leave a Reply

  • Facebook