НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотын өдрийг тэмдэглэдэг. Энэ жил нийслэл хотын 375 жилийн ой тохиож, энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Их хотын хямдрал 375” өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.Тус өдөрлөгт дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 25 гаруй аж ахуй нэгж оролцож, 20-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй, амталгаатай худалдаа үйлчилгээг 10 цагаас 19 цагийн хооронд зохион байгуулж нийт 78 сая төгрөгийн худалдаа хийсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн өдөрлөг боллоо.

DSC_0093 - Copy DSC_0098 DSC_0140 DSC_0145 DSC_0168 DSC_0176

Leave a Reply

  • Facebook