быстрый займ на карту
Үзсэн: 475

ЧИНГЭЛТЭЙН ФЕСТИВАЛЬ, ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, спорт, соёл урлагийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, уламжлалт соёл урлагийг иргэд болон олон улсад таниулах, сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингэлтэйн фестиваль” арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн хурал боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын Орлогч бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж холбогдох үүрэг даалгавар өглөө.

Чингэлтэйн фестиваль 5 дугаар сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын талбай, Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамжинд болох бөгөөд энэ үеэр иргэдийн парад жагсаал, төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, урлаг спортын арга хэмжээ, хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Энэ удаагийн фестивалийн зохион байгуулалтын ажилд Засаг даргын дэргэдэх хэлтсүүдийн оролцоог бүрэн хангах, хэлтэс, албад болгон шинэлэг арга хэмжээ санаачлан ерөнхий төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, ажлын дэд хэсгүүд хариуцсан арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар сарын 29-ний өдөр танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг Ажлын хэсгийн ахлагч өглөө. Мөн үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж санал солилцов.

Leave a Reply

  • Facebook