быстрый займ на карту
Үзсэн: 612

“ЦЭВЭР ОРЧИН – ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж, энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээгүй орчныг бүрдүүлэх, ЭКО ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг өрнүүлэн ажиллаж байна.

Дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг даргын Ажлын албанаас идэвхтэн сонгуультан, иргэдийн дунд гэр, сууцаа хэрхэн дулаалах, утаагүй орчныг бүрдүүлэх, ямар дэвшилтэт тоног төхөөрөмжийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэх нь зохимжтой талаар мэдээлэл авах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол 15 дугаар хорооны иргэдэд мэдээлэл хүргэх сургалтад оролцож, дүүрэгт хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүд, аяны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа.

ЦЭВЭР ТОХИЛОГ + УТААГҮЙ + АЯ ТУХТАЙ орчныг бүрдүүлэхэд ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Leave a Reply

  • Facebook