быстрый займ на карту
Үзсэн: 849

ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, хурлыг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөдс салбар зөвлөлийн дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Хурлаар зөвлөлийн 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, салбар зөвлөлийн нарийн бичиг Ш.Саранчимэг танилцуулж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн тогтоол гаргалаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019-2020 онд “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-үүд хэрэгжих бөгөөд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэдийн холбогдох материалыг 3 дугаар сарын 20-ны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хүлээн авах юм.

Leave a Reply

  • Facebook