ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон орон даяар тэмдэглэдэг болсон.

Үүнтэй холбогдуулан газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах зорилгоор Чингэлтэй дүүргийн төрийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 1-19 хороодын гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан нийт 400 хүнийг хамруулж, Газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа С.Эрдэнэбаяр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр нар оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook