быстрый займ на карту
Үзсэн: 357

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАХ, ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТ ӨДӨРЛӨГ 2019 АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жилийг хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүдийн дунд бүх нийтийн биеийн тамирыг дэмжих  чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 төрөлт уралдаан, тэмцээнийг  “Хайрхан хөгжлийн төв”-д зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд дүүргийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвийн 100 гаруй иргэд сагсан бөмбөг волейбол,  дартс гэсэн гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Сагсан бөмбөг /эрэгтэй төрөл/

1 дүгээр байр Алтжин санаа ХХК

2 дугаар байр Эрдэнэбулган ХХК

3 дугаар байр Содон бөмбөгөр Сонор баг

 

Сагсан бөмбөг /эмэгтэй төрөл/

1 дүгээр байр Содон бөмбөгөр Дайчин баг

2 дугаар байр Анко ХХК Нарантуул 2

3 дугаар байр Хүчит шонхор худалдааны төв Эвсэг баг

 

Волейбол эрэгтэй

1 дүгээр байр Алжин санаа ХХК

2 дугаар байр Эрдэнэбулган ХХК

3 дугаар байр Анко ХХК Нарантуул -2

 

Волейбол /эмэгтэй төрөл/

1 дүгээр байр Хүчит шонхор худалдааны төв Эвсэг баг

2 дугаар байр Анко ХХК Нарантуул -2

3 дугаар байр Хүчит шонхор худалдааны төв Шонхор- 3 баг

 

Дартс

1 дүгээр байр Содон бөмбөгөр Жаргалант баг

2 дугаар байр Анко ХХК Нарантуул 2

3 дугаар байр Хүчит шонхор худалдааны төв Эвсэг баг

 

 

Leave a Reply

  • Facebook