АНКАРА ХОТЫН ДЭД ДАРГА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЙЛЧИЛЛАА

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын орлогч дарга Али Гөкшин Улаанбаатар хотод айлчилж байна.Айлчлалын хүрээнд ноён Али Гөкшин Чингэлтэй дүүрэгт зочилон Анкара хотынхоо нэрэмжит гудамжийн тохижилттой танилцлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ноён Али Гөкшин, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Засаг дарга Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

IMG_4726 IMG_4778 IMG_4815

Leave a Reply

  • Facebook