ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТ 88.3 ХУВЬТАЙ БАЙНА
Чингэлтэй дүүргийн Хайлааст хүүхдийн салбар амбулатори нь 2019 оны 2 дугаар сард эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээний 6 төрлийн кабинетаар давхардсан тоогоор 1520 хүүхдэд, лабораторийн 6 төрлийн шинжилгээнд 4265 хүүхдэд үйлчилгээ үзүүлэн ажилласан. Дүүргийн хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалт 88.3 хувьтай байна.