быстрый займ на карту
Үзсэн: 428

БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 5 ХҮҮХЭД ШИНЭЭР БҮРТГЭГДСЭН БАЙНА

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/198 дугаар захирамжаар дүүргийн 0-16 насны хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комисс ажиллаж байна.

Салбар комисс нь 7 хоног бүрийн Мягмар гарагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын талаар тогтмол хуралдаж тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг 2 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/69-48 дугаар тушаалаар батлагдсан Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байнгын асаргааны өвчин гэмтлийн жагсаалт болон байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг үндэслэн тогтоон ажиллаж байна.

Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч шаардлагатай сэргээн засах үйлчилгээг зөвлөх, хамруулах, хүүхдийг нийгэмшүүлэх, эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан боловсролын асуудлыг орхигдуулахгүйн үүднээс сургууль, цэцэрлэгт тэгш хамруулах болон төрийн бус байгууллагатай холбон зуучлах эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхааран ажиллаж байна.

Өнгөрсөн 2 дугаар сарын байдлаар нийт 39 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хэлэлцэж Байнгын асаргаа шаардлагатай 5 хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хугацааг сунгасан 28 хүүхэд, нарийн мэргэжлийн оношийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон 1 хүүхэд, сайжирч, эдгэрсэн, өвчин гэмтлийн жагсаалтад онош тусгагдаагүй шалтгаанаар байнгын асаргаа цуцлагдсан 4 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд  хуралд ороход шаардлагатай бичиг баримт дутуу, нарийн мэргэжлийн эмчийн онош тодорхой биш гэх  зэрэг бусад шалтгаанаар 2 хүүхдийг холбогдох зөвлөмжийг өгч буцаасан байна.

Leave a Reply

  • Facebook