быстрый займ на карту
Үзсэн: 295

“ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” АЯНЫ ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээгүй орчныг бүрдүүлэх, ЭКО ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг өрнүүлэн ажиллаж байна.

Аяны хүрээнд дэвшилтэт тоног төхөөрөмжийг иргэдэд сурталчлах, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж хэвших дадлыг олгох,амьдралын чанарыг дээшлүүлэх, мэдлэг олгох сургалтыг “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-д тогтмол зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад дүүргийн 1,2,3,4,5,6,7,8,9,10,17,18 дугаар хороодын 200 гаруй Нийтийн эргүүлүүд болон дүүргийн Нийгмийн даатгалын ажилтан албан хаагчид хамрагдаж төвийн үйл ажиллагаатай танилцаж улмаар “Монватт” ХХК –ийн дулаан хуримтлуулж гэр сууцаа халаахын зэрэгцээ хоол цайгаа хийх цахилгаан зуухтай “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмжийн ажиллагаатай танилцлаа.

ЦЭВЭР ТОХИЛОГ + УТААГҮЙ + АЯ ТУХТАЙ орчныг бүрдүүлэхэд ИРГЭН БҮРИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ

Leave a Reply

  • Facebook