быстрый займ на карту
Үзсэн: 235

ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД 61317 ХҮН ХАМРАГДЛАА

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулдаг. Энэ удаагийн сургуульд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн 65 байгууллагын 2804 ажилтан алба хаагч, төрийн бус 82 аж ахуйн нэгж байгууллагын 3093 ажилтан, 5 банк, хороодын 285 ажилтан алба хаагч, 6 их дээд сургуулийн 2250 оюутан, ерөнхий боловсролын 28 сургуулийн 950 багш, ажилчид, 12540 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 56 байгууллагын 672 багш, ажилтан, 15120 хүүхэд, багачууд, СӨХ-ны 15 нийтийн орон сууц, 3 худалдааны төв, 1 үзвэр үйлчилгээний газрын 24558 ажилтан албан тушаалтан, иргэд, оршин суугч нийт 283 байгууллага, 61317 хүн хамрагдаж бэлэн байдлаа шалгуулж, заавар зөвлөгөө авлаа.

Leave a Reply

  • Facebook