быстрый займ на карту
Үзсэн: 287

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Дүүргийн 10 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 1000 хүний суудалтай Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Хурлыг  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, барилга угсралтын ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах талаар харилцан санал солилцлоо. Мөн спорт цогцолборын барилга угсралтын ажлын зөвлөх инженер Ш.Амгалан барилгын ажил саадгүй үргэлжлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж холбогдох зөвлөгөөг өглөө.

Leave a Reply

  • Facebook