быстрый займ на карту
Үзсэн: 321

18 ДУГААР ХОРООНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, САЙН ДУРЫН БҮЛГҮҮДИЙН ДУНД ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сургалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр захирамжийн хүрээнд  өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг хамтран 18 дугаар хорооны Гамшгаас хамгаалах алба, сайн дурын бүлгүүдийн дунд үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтын үйл ажиллагаатай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж танилцаж, бэлэн байдлыг шалгалаа. Сургуулиар гамшиг ослын үед хорооны гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүний гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх, цагийн байдал үүсэн үед Гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг, багийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагааг зохион байгуулах мэдлэг, дадлага, чадварыг олголоо.

Leave a Reply

  • Facebook