быстрый займ на карту
Үзсэн: 635

“БИ ХЭН БЭ” УУЛЗАЛТАД ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН ОРОЛЦОВ

Чингэлтэй дүүргийн  Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг “Би хэн бэ” уулзалт боллоо. Уулзалтын зочноор СТА, жүжигчин Б.Амарсайхан оролцож, сурагчдад өөрийн амьдралын түүх, уран бүтээлийн талаар сонирхуулж, аливаа хүн зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхдээ юуг анхаарах, амжилтад хэрхэн хүрэх, ирээдүйд өөрийгөө болон авьяас чадвараа яаж олж нээх талаар өөрийн санааг дэвшүүлж, харилцан ярилцаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, халуун дотно уулзалт болов.

Уулзалтад дүүргийн 50 дугаар сургуулийн Н.Сарангоо багштай 11А ангийн 28, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн М.Бадамгарав багштай 10Ё ангийн 21 сурагч оролцлоо.

Leave a Reply

  • Facebook