быстрый займ на карту
Үзсэн: 630

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД  “АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЖ,  ГАРДАН ҮЙЛДЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА  

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн чанарын алба, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгтэй хамтран  Эрүүл мэндийн сайдын 2013 оны 496 дугаар тушаал, Дүүргийн “Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эмнэлэг доторх “Зүрх зогсож, амь тэнссэн байдлын үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал”-ыг хангаж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 97 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  сургалт зохион байгууллаа.

Мөн 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн үзүүлэх сургууль” зохион байгуулах болсонтой холбогдуулан эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангах  зорилгоор дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын дунд  “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон тусламж” сэдэвт гардан үйлдлийн тэмцээнийг зохион байгууллаа.

“Амь тэнссэн үеийн үнэлгээ болон тусламж” сэдэвт гардан үйлдлийн тэмцээнд нийт 9 баг оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорьсноос тэргүүн байранд Мэдрэл, Сэргээн засах уламжлалын тасгийн  “Амин зүрх” баг, дэд байранд  Хүүхдийн тасгийн “Гэрлэн дохио”баг, гутгаар байранд Дотрын тасгийн “Нэг хором” зэрэг багууд тус тус шалгарлаа.

Тэмцээний үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн эмнэл зүйн мэдлэг, багаар ажиллах ур чадвар, амь тэнссэн үед хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ашиглах чадавх сайжирсан байна.

Leave a Reply

  • Facebook