быстрый займ на карту
Үзсэн: 368

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийн хүрээнд Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/163 дугаар захирамжаар баталсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийн хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд Ажлын хэсгийн дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, хөтөлбөр зохион байгуулалтыг танилцуулан, бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, Хурандаа Н.Ууганбаяр оролцож ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иж бүрэн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийг хэрхэн зохион байгуулалтад оруулах талаар зөвлөмж өгч, санал хүсэлтийг сонсож, асуултуудад хариуллаа.

Leave a Reply

  • Facebook