быстрый займ на карту
Үзсэн: 369

 “ОЮУТАН-ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад өөрийн хүсэлтээр хамрагдах 18-25 насны 1 дүгээр дамжааны эрэгтэй оюутнуудын судалгааг хүргүүлэн ажиллаж, үүний дагуу 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт оюутнуудыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолын дагуу бүртгэлээ.

Бүртгэлд хамрагдсан оюутнууд Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд эрүүл мэндийн үзлэгт, 23-24-ний өдрүүдэд бие бялдрын шалгуур үзүүлэлтийн сорилын шалгалтад хамрагдлаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг их, дээд сургуулиудаас Улаанбаатар Эрдэм Их Сургуулиас 11 оюутан, Соёл Урлагийн Их Сургуулиас 23 оюутан, Энэрэл Анагаах Ухааны Дээд Сургуулиас 2 оюутан, Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургуулиас 1 оюутан нийт-37 оюутан хамрагдаж 3 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах ажлын хэсэгт хүлээлгэн өгч сургалт эхэлж байна.

Цаашид дүүрэг дэх их, дээд сургуулиудтай хамтран дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бие бялдрын сорилын шалгалт зохион байгуулах юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook