быстрый займ на карту
Үзсэн: 273

НОМЫН ӨРГӨӨ 121 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотоос 30 гаруй километрийн зайд орших нийслэлийн Ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн сурагчдад Хүүхдийн номын өргөө хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүдэд зориулсан хөтөлбөрөө 3 дугаар сарын 26-ны өдөр хүргэв.

Тус сургуулийн номын санч Д.Оюунзам, Я.Сосорбурам, багш Б.Шинэжил нарын урилгаар номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, номын санч Д.Нарантуяа нар 3-А, Б ангийн 50 сурагчдад “Ном уншихын ач тус” сэдэвт сургалт, 40 гаруй эцэг эхчүүдэд “Хүүхдээ хэрхэн номтой нөхөрлүүлэх вэ” сэдэвт сургалтыг тус тус амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо бидний хэлж заншсанаар 61-ийн гарамд байрлах 121 дүгээр сургуульд ойр орчмын айл өрхүүд, Улаанбаатар хотод амьдардаг 480 гаруй сурагч хамрагддаг бөгөөд тэдний 100 нь сургуулийнхаа дэргэдэх дотуур байрандаа байрлаж, хичээл сурлагадаа шамддаг юм байна.

Leave a Reply

  • Facebook