быстрый займ на карту
Үзсэн: 266

ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН ЭМЧ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж,энэ хүрээнд дүүрэгт хэрэгжиж байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, агаар хөрсний бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээгүй орчныг бүрдүүлэх, “ЭКО ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяны үйл ажиллагаа болон “СЭЛБЭ ДЭД ТӨВ”,”СЕРВИС ЦЕНТР+ДЭД БҮТЦИЙН ТӨВ”,”ШИНЭ ХОРОО ТӨСӨЛ”,”УБ +ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ”-үүдийн хэрэгжилтийг танилцуулж мэдээлэл солилцох ээлжит уулзалтыг Чингэлтэй дүүргийн Хүүхдийн Амбулаторийн эмч, ажилчдын оролцоотой зохион байгууллаа.

Эмнэлгийн байгууллагын зүгээс хүүхэд багачуудын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой хийж байгаа ажлуудыг танилцуулж, цаашид агаар, хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, justify сурталчилгааны ажлыг Төрийн анхан шатны нэгж байгууллагатай хамтарч хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн Төвийн дарга Ц.Лхагва, Хүүхдийн Амбулаторийн эмч, ажилтнууд оролцлоо.

ЦЭВЭР ТОХИЛОГ+УТААГҮЙ+АЯ ТУХТАЙ+ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД ИРГЭН БҮРИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ ЮМ…

Leave a Reply

  • Facebook